Махны өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрийг дуустал үргэлжилнэ

2019 оны 11 сарын 01

Иргэдэд хүнсэндээ өвөл хэрэглэх махаа хямд үнээр базаах боломж байна. Тодруулбал, ХХААХҮЯ-аас махны өргөтгөсөн худалдааг аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 3-ны хооронд дараах цэгүүдэд зохион байгуулж буй юм. Энэ өдрүүдэд иргэд гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан махыг талбайн түрээс болон ченжийн үнийн нэмэгдэлгүй, малчны хотон дахь үнээр авах боломжтой.
 

1. Баянгол дүүрэг, Хишиг төвийн байранд Ховд, Завхан, Өвөрхангай аймгууд

2. Баянзүрх дүүрэг, Жуковын хөшөөний өмнөх талбайд Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд

3. Сонгино-Хайрхан дүүрэг, Хархорин захын замын эсрэг талд Говь-Алтай, Булган, Төв, Увс аймгууд

4. Сүхбаатар дүүрэг, Саруул төвд Дорноговь, Архангай, Дархан-Уул, Орхон аймгууд

5. Чингэлтэй дүүрэг, Амин хүнс худалдааны төвд Сэлэнгэ, Төв, Дундговь, Хэнтий аймгууд

6. Хан-Уул дүүрэг, Лавай худалдааны төвд Баянхонгор, Хөвсгөл, Өмнөговь аймгууд тус тус байрлана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top