Зээл, тусламжаар санхүүжүүлсэн төслүүдтэй ТАНИЛЦ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Энэ оны төсөвт 1,096.3 тэрбум төгрөгийн гадаад зээл, 146 тэрбум төгрөгийн гадаад тусламжаар нийт 132 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгаж, баталсан.

Тэгвэл есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлжээ.

 

  • Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг  23.8 тэрбум төгрөгөөр
     
  • Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийг 27.5 тэрбум төгрөгөөр
     
  • Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал барих төслийг 86.7 тэрбум төгрөгөөр
     
  • Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төслийг 70.4 тэрбум төгрөгөөр
     
  • Улаанбаатар Хөшигтийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын хурдны зам барих төслийг 53.7 тэрбум төгрөгөөр
     
  • "Шинэ зууны боловсрол" төслийг 20.1 тэрбум төгрөгөөр
     
  • Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих төслийг 25.8 тэрбум төгрөгөөр
     
  • Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах төслийг 15 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлжээ.


Тэгэхээр оны эхний есөн сарын гүйцэтгэлээс харахад 300 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Засгийн газрын зээл, тусламжийн зарцуулалтыг хөгжлийн түнш байгууллагуудаар харвал: Хамгийн өндөр дүнтэй зээлийг БНХАУ-аас авч буй бол Япон улс 22.2 тэрбум төгрөгийн тусламж өгч буйгаараа эхэнд бичигдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top