Төлбөрийн системд оролцогч байгууллагуудад зөвшөөрөл олголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Монголбанкнаас Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг үндэслэн төлбөрийн карт хүлээн авах зөвшөөрлийг  Хай пэймэнт солюшнс ХХК-д, төлбөрийн картын процессорын зөвшөөрлийг Дата бэйнк ХХК-д тус тус олголоо.

Зөвшөөрлийг гардуулах арга хэмжээ Монголбанкны хурлын танхимд боллоо. Тус арга хэмжээнд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа, Бодлого зохицуулалт үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Хай пэймэнт солюшнс ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Наранбат, Датабэйнк ХХК-ийн ахлах менежер Ц.Анхбат нар оролцов.

Арга хэмжээний үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг 2018 оноос эхлэн дагаж мөрдөж байна, тус хуульд зааснаар олон төрлийн зөвшөөрлийг шаардлага хангасан хуулийн этгээдэд олгохоор заасан. Өнөөдөр холбогдох шаардлагыг хангасан хоёр байгууллагад тус тусын зөвшөөрлийг олгож байна. Хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж ажиллана гэдэгт итгэлтэй байна. Тус зөвшөөрлийг олгосон нь төрөөс Мөнгөний бодлогын талаарх 2019 онд баримтлах үндсэн чиглэлд тусгасан санхүүгийн зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх Төвбанкны бодлого хэрэгжиж байгаа алхам ” гэж  хэллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top