Алт худалдан авалт жилийн өмнөхөөс 27 хувиар буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 01

Монголбанк оны эхний арван сард 12.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үед 17.8 тонн үнэт металл худалдан авснаас 4.9 тонноор бага буюу 27%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Аравдугаар сард 1.7 тонн үнэт металл худалдсан авчээ.  Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 51.8 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 58.7 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 3.4 тонн үнэт металл худалдан авч байснаас 1.7 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

Аравдугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128,362.91 төгрөг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top