ЖАЙКА-тай хамтран компанийн бондын зах зээлийг хөгжүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 02

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн төлөөлөлтэй уулзан, компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх, бирж бус зах зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох боломж болон бусад асуудлын талаар санал солилцсон байна.

“Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх II үе шатны төсөл”-ийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо,  ЖАЙКА-тай хамтран  энэ оны  гуравдугаар сараас хэрэгжүүлж байгаа юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top