Хайгуулын долоон  тусгай зөвшөөрөл шинээр олгожээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын  хайгуул, ашиглалтын  2853  тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Үүнээс 1183 нь хайгуулын, 1670 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл аж. Хайгуулын лиценз нийт нутаг дэвсгэрийн  3.8 хувьд олгогдсон бол ашиглалтын лиценз нутаг дэвсгэрийн нэг хувьд олгогджээ.

Есдүгээр сард ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд ямар өөрчлөлт гарсныг хүргэе.

  • Хугацаа сунгах-3
  • Шинэ ашиглалтын тусгай зөвшөөрөл-6
  • Шинээр барьцаалсан-1
  • Бүхэлд нь буцааж өгсөн-2
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-3
  • Бүхэлд нь шилжүүлсэн-3
  • Хэсэгчлэн шилжүүлсэн-2
  • Шинэ хайгуулын тусгай зөвшөөрөл-7
  • Дуусгавар болсон-22
  • Цуцлагдсан-11

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top