Дэлхийн улс орнуудын өрсөлдөх чадварыг хэмждэг байгууллага 30 нас хүрлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Швейцарьт төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн 30 жилийн ой тохиож буй аж. Швейцарийн нөлөө бүхий эдийн засагч Стефан Гареллигийн үүсгэн байгуулсан тус байгууллага нь улс үндэстнүүдийн өрсөлдөх чадварыг 1989 оноос хойш тогтмол хэмжин, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн олон үзүүлэлттэй “Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа”-ны тайланг жил тутам гаргадаг.

Үүний зэрэгцээ улс орнуудын Засгийн газар, хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж, өрсөлдөх чадварыг хэрхэн хэмжиж сайжруулах, дэлхийн хөгжил дэвшлийн өнөөгийн төлөв байдал, ирээдүйн хандлага зэрэг асуудлаар зөвлөгөө өгдөг.

Тэгвэл манай улсын Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв 2010 оноос хойш тус байгууллагатай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн 30 жилийн ойн арга хэмжээ, чуулганд Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг оролцжээ.

Мөн уг арга хэмжээнд 45 гаруй улс орны төрийн болон түнш байгууллагуудын удирдлага, төлөөлөгчид болон Швейцарийн улс төрч, эдийн засагчид хүрэлцэн иржэээ. Тэд нэгдсэн ойлголтод хүрэх, Боловсрол болон авьяас ур чадвар, Ухаалаг хотын индекс, Технологи ба засгийн газар, Төр хувийн хэвшлийн концессын ач холбогдол, ДНБ ба төрийн бодлого гэсэн өрсөлдөх чадварын сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top