Монголыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэрийг 2019 оны наймдугаар сард “Их 7” гаргажээ

2019 оны 11 сарын 05

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан шинэ мэдээлэл өглөө. Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулах шийдвэр 2019 оны наймдугаар сард Францад болсон “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтаар гарсан аж. Өнгөрсөн долоо хоногт Монголбанк, СЗХ-ны удирдлагууд гаднын албан ёсны төлөөллүүдтэй уулзахдаа энэ мэдээллийг авчээ. 

Сануулахад, ФАТФ бол  “Их 7” улс болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ гэсэн долоон орны хамтран байгуулсан байгууллага юм.

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулах болсон дөрвөн хүчин зүйл бий. Хойд Солонгостой холбоотой асуудал, Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг энэ чиглэлд сайжруулах,   тусгай мэргэжлийн хүмүүст тавих хяналтыг сайжруулах шаардлага тавигдсан. 

Монголбанкны хувьд эдгээр үйл ажиллагаатай хэрхэн яаж уялддаг вэ гэдгийг Н.Баяртсайхан ерөнхийлөгч тайлбарлахдаа "Монголбанкны дэргэд  Санхүүгийн мэдээллийн алба гэж байдаг.  Хамтын ажиллагааны зөвлөл дээр бүх талууд нэгдэж хуралдаж, зөвлөлддөг гэлээ. 

Байнгын хорооны хуралд гишүүд байр сууриа илэрхийлж байна.

Д.Эрдэнэбат гишүүн хэлэхдээ “Монголбанкны хэрэгжүүлэх ёстой ажлуудыг хуулиараа хамтын удирдлагаар хэрэгжүүлнэ гээд заачихсан. Монголбанкны үйл ажиллагаанд алдаа дутагдал байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ хуулиа харж, хуулиа дагаж асуудлаар шийдэх хэрэгтэй. Банк санхүүгийн байгууллагууддаа хариуцлага тооцдог юм байж. Гэтэл сая “Саарал жагсаалт”-д орсон нь Засгийн газар үүрэг даалгавраа биелүүлээгүй, хуулиа биелүүлээгүй гэж гарсан шүү дээ. Засгийн газрын удирдлагаар хангаж ажиллах хууль хяналтын байгууллага, Сангийн яам гээд хариуцлага хүлээх ёстой байгууллагууд  яах юм бэ.  Засгийн газрын бүтцийн байгууллагуудын хяналтгүй байдлаас болсон шүү дээ. Саяны энэ 800 хятад иргэний асуудал бол Монгол Улсыг “Саарал жагсаалт”-д оруулсан шалтгаан мөн үү гэвэл мөн байсан шүү дээ” гэв.

Уг асуудлыг оруулж танилцуулсан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ “Хууль журмын дагуу энэ асуудлыг шийдэж байна. Монголбанкны ерөнхийлөгч нээлттэй захидалдаа хийж гүйцэтгэсэн ажлаа, үр дүнгүүдээ тайлагнасан гэж ойлгож байгаа” гэсэн бол О.Баасанхүү гишүүн  “Монголбанк, ҮСХ, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг газрууд УИХ-ын дэргэдэх байгууллагууд болохоос УИХ-ын  даргын дэргэдэх байгууллага биш л дээ. УИХ-ын дарга та ядаж  “Саарал жагсаалт”-д  яагаад, хэнээс,  юунаас болоод оров гэдэг асуудлыг дүгнэж, оруулж ирээч. Яагаад тэгэхгүй байгаа юм бэ” хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ooroo ooriigoo batla(115.171.198.187) 2019 оны 11 сарын 05

ene zandan chini er ni maanagduu torhtei nohor bur ouyn uhaanaaraa batalchiv shiv dee

0  |  0
ooroo ooriigoo batla(115.171.198.187) 2019 оны 11 сарын 05

ene zandan chini er ni maanagduu torhtei nohor bur ouyn uhaanaaraa batalchiv shiv dee

0  |  0
Top