Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам: Оросуудтай хамтарна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 06

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын барилгын ажилд “Оросын төмөр замууд” НХН оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тодруулбал, гүүр, хоолойн зураг төсөл боловсруулах, барилгын ажилд оролцох болон дэд бүтцийн менежментийн удирдлагыг “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгааг “РЖД Интернэйшнл” ХН-ийн дарга С.А.Павлов Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалантай уулзахдаа мэдэгджээ.

Сануулахад, Б.Энх-Амгалан сайд өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Москва хотноо ажлын айлчлал хийх үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн Гүйцэтгэх захирал О.В.Белозёровтой уулзаад ирсэн.

Тэрбээр олон жилийн хамтын ажиллагаатай “УБТЗ” ХНН, “Оросын төмөр замууд” НХН хоёр байгууллага нь энэхүү төсөл дээр хамтарч ажилласнаар Монголын төмөр замын салбарын боловсон хүчнийг чадавхижуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж буйгаа уулзалтын үеэр хэлсэн байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.116) 2019 оны 11 сарын 06

Зөв зөь

0  |  0
Top