Монголын банкны салбарын актив өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсөж, 35 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь Монголын эдийн засагтай тэнцэхүйц активтай байна гэсэн үг. Активын голлох өсөлтийг зээл болон банкны нөөц хөрөнгө бий болгож байна. 2016 оны сүүлээс Сангийн яамнаас Засгийн газрын үнэт цаас гаргахыг зогсоосноор 2016 онд 3.6 их наяд төгрөг байсан бол 2019 оны гуравдугаар хагаст 1.5 их наяд төгрөг болж буурчээ. Засгийн газрын үнэт цаасны арилжаа зогссоноор банкууд хөрвөх чадвараа хангахын тулд төв банкны үнэт цаасыг худалдан авч эхэлсэн. Улмаар нэг их наяд хүрэхгүй байсан төв банкны үнэт цаас тав дахин нэмэгдэж, 4.2 их наяд төгрөгт хүрлээ.
2019 он гарсаар зээлийн өсөлтийн хурд хүчтэй саарч эхэлжээ. Активын чанарын үнэлгээтэй холбоотой чанаргүй зээл өссөн ч эдийн засаг өсөлттэй энэ үед чанаргүй зээлийн хэмжээ төдийлөн буухгүй байна гэж Монголын банкны холбооноос мэдэгдэв.
Сэтгэгдэл ( 1 )
Засгийн газар үнэт цаас гаргахыг зогсоосноор 1,5 их наяд болж буурчээ, банкууд хөрвөх чадвараа хангахын тулд үнэт цаасыг худалдан авч эхэлсэн.Улмаар нэг их наяд хүрэхгүй байсан үнэт цаас 5 дахин нэмэгдэж 4,2 их наяд хүрлээ????? Хүнд ойлгогдохоор юм нийтэлж байгаач? Мөн чанаргүй зээл өссөн ч .....чанаргүй зээлийн хэмжээ буухгүй байна?????? Монгол банкнаас мэдэгдсэнийг яг хүргэж байгаа юм уу, эсвэл сэтгүүлч ”засварлаад” ойлгомжгүй болов уу ?