“Даатгалын салбарын асуудал ба шийдэл: Хохирлын үнэлгээ” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг маргааш буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болно. Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгө, хохирол үнэлэгчдийн холбоотой хамтран зохион байгуулах тус хэлэлцүүлэг нь даатгалын хохирлын үнэлгээний үйл ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн зорилго, хохирол үнэлэгчдийг бэлтгэх, мэргэшүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд тавигдах шаардлага, хууль тогтоомжийн хэрэгжилт зэрэг зэрэг сэдвийн хүрээнд явагдах аж. Хэлэлцүүлэгт даатгагчийн болон хохирол үнэлэгч байгууллагуудын ажилтнууд хамрагдах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )