Арилжааны 13 банкнаас ЗЭЭЛИЙН мэдээллээ авахад хэрэгтэй мэдээлэл

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Иргэд өөрийн зээлийн түүхийн мэдээллээ хаанаас, хэнээс тодруулахаа төдийлөн мэддэггүй. Тэгвэл Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн лавлагааг харилцдаг банк, санхүүгийн байгууллагын төв дээрх зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнаас өөрийн биеээр бичиг баримттайгаа очиж авах ёстой байдаг.

Арилжааны банкны зээлийн мэдээлэл хариуцсан ажилтнуудтай холбоо барих мэдээллийг хүргэе.

 

  • Ариг банк: ХУД, Чингисийн өргөн чөлөө, Эрэл ХХК-ийн байр 7013-3060
  •  Богд банк: ЧД, Сүхбаатарын талбайн баруун талд Бодь цамхаг, 4 давхарт, 7577-1199
  • Голомт банк: СБД, Хүүхдийн ордны урд, Парк плейс оффис 12 давхарт, 7575-1111 (1270)
  • Капитрон банк: СБД, Улсын циркийн зүүн талд Капитрон банк, 11-328373 (1081)
  •  Кредит банк: СБД, Засгийн газрын ордны зүүн талд Lobby оффис, 11-319038
  • Төрийн банк: ЧД, Цэцэг төвийн зүүн талд, Төрийн банк 11-310103
  • Транс банк: СБД, Шангри-Ла оффис, 15 давхарт, 7716-9999
  • Улаанбаатар хотын банк: ЧД, Засгийн газрын ордны баруун талд УБ хотын банк, 11-319041 (313)
  • Үндэсний хөрөнгө оруулалтын банк: СБД, Улсын циркийн зүүн талд ҮХО банк, 7575-7070
  •  Хаан банк: ХУД, Энхтайваны гүүрний урд, Хаан банк цамхаг 11-332333 (4979)
  •  Хас банк: СБД, Блю Скай зочид буудлын урд, ICC Тауэр 8 давхарт, 7577-1888 (812)
  • Худалдаа хөгжлийн банк: СБД, Сэнтрал тауэрын урд ХХБ, 11-331245 (1780)
  •  Чингис хаан банк: СБД, Баянгол зочид буудлын урд, Гэрэгэ тауэр 4 давхарт, 7510-5555

Санал хүсэлт:

  • Иргэн, аж ахуй нэгж өөрийн зээлийн мэдээлэлтэй холбоотой санал хүсэлтээ тухайн мэдээллийг нийлүүлсэн байгууллагын зээлийн мэдээлэл хариуцсан ажилтанд бичгээр гаргана.
  • Банк бус санхүүгийн байгууллага болон Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой өргөдөл, гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд бичгээр гаргана.

Сануулахад: Зээл, төлбөрийн төлөгдөх хугацаа хэтэрсэн хоногоос хамааруулан дараах байдлаар ангилдаг.

  • Хэвийн: Хугацаа хэтрэлтгүй
  • Хугацаа хэтэрсэн: 1-90 хоног хэтэрсэн
  • Хэвийн бус: 91-180 хоног хэтэрсэн
  • Эргэлзээтэй: 181-360 хоног хэтэрсэн
  • Муу: 361 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top