Дэлхийн банк: Монголд хэрэгжүүлэх  шинэ төслүүдээ 2020 оны сонгуулийн дараа шийднэ

2019 оны 11 сарын 08

Дэлхийн банкны групп ирэх таван жилийн хугацаанд Монгол Улсад нэн тэргүүнд анхаарах чухал салбаруудыг тодорхойлж эрэмбэлэхээр ажиллаж буйг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Дэлхийн банк Монгол Улсад хэрэгжүүлэх шинэ Түншлэлийн стратегийг боловсруулах ажлаа 2020 оны сонгуулийн дараа үргэлжлүүлэхээр болсныг тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев мэдэгдлээ.

Тэрбээр “Шинэ Түншлэлийн хүрээг Монголын улс төрийн мөчлөгтэй уялдуулан УИХ-ын сонгуулийн дараа бэлтгэхээр хойшлуулаад байна. Шинэ Түншлэлийн хүрээ гарах хүртэлх энэ хугацаанд Гүйцэтгэл ба Сургамжийн Дүгнэлтийг боловсруулж байгаа бөгөөд тус баримт бичиг нь одоогийн стратегийг шинэчлэн, хугацааг нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгана” гэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top