Цайраас олох орлого буурчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Улсын төсөвт орлого дагуулдаг  уул уурхайн  бүтээгдэхүүнүүдийн нэг бол цайр. Энэ оны есдүгээр сарын байдлаар цайраас 57.7    тэрбум төгрөгийг татвар, хураамжийг төсөвт төвлөрүүлжээ. Энэ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4.5  төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Цайрын баяжмалын үйлдвэрлэл жилийн өмнөхөөс  0.1 мянган тонн  буюу 0.2 хувиар буурчээ.

2019 оны эхний есөн  сард 100.7 мянган тонн цайрын баяжмалыг тонныг  нь дунджаар  1,441.2  ам.доллароор  экспортолсон  байна.  Өнгөрсөн  оны  мөн  үетэй харьцуулахад  хилийн дундаж  үнэ  223.8  ам.доллароор  буурчээ. Цайрын  баяжмалын экспорт үнийн дүнгээр 145.1 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 8.4 сая ам.доллароор буурав.

Манай улсын хамгийн том цайрын уурхай бол “Цайрт минерал” юм.  Тус компани урт хугацааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн бүх цайрын баяжмалаа “China Nonferrous Metal industry”-д худалддаг. Борлуулалтдаа Лондоны металлын биржийн ханшийг зах зээлийн жишиг ханшаар хэрэглэдэг. “Цайрт минерал” тээвэрлэлт, баяжуулах болон даатгал, ачих зэрэг бусад зардлыг хариуцдаг аж. Тодруулбал, Сүхбаатар аймгаас хатуу хучилттай 350 км авто замаар цайрыг Сайншандад хүргэж, тэндээс эцсийн хэрэглэгч (China Non-ferrous Metal industry) хүртэл галт тэргээр тээвэрлэдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top