Банкуудад 16 сая ам.доллар нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Төгрөгийн ам.доллартай харьцах Монголбанкны албан ханш 2,702.33  байна. Өнөөдрийн гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар Монголбанк 16 сая ам.долларыг банкуудад нийлүүлжээ. Ам.долларын ханшийн өсөлт сүүлийн өдрүүдэд тогтворжиж байгаа юм.

Дашрамд дурдахад, манай улсын валют арилжааны нийт эргэлтийн 70 орчим хувийг том гурван банк болох Хаан, Худалдаа хөгжил, Голомт банкны арилжаа эзэлдэг. Өдрийн арилжааны дундаж эргэлт 61.6 сая ам.доллар байдаг бол банк болон банк бус санхүүгийн байгууллагуудын гүйцэтгэж буй бэлэн валютын арилжаа нийт эргэлтийн 11 хувийг эзэлдэг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top