Түүхэн дэх хамгийн том IPO гаргах “Сауди Арамко” 4.0 “хувьсгал”-ыг уриаллаа  

2019 оны 11 сарын 13

Саудын Арабын газрын тосны “Сауди Арамко” компани  түүхэн дэх хамгийн томд тооцогдох IPO-г гаргах нь гэж олон улсын шинжээчид үзэж байна.  Төрийн өмчит “Сауди Арамко”  компани хувьцааны нэрлэсэн үнэ болоод хэдэн хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох зэргээ одоогоор албан ёсоор ил болгоогүй ч  “Wall Street Journal”-ын мэдээллээс үзэхэд нийт хувьцааныхаа 2-5 хувийг арилжаална гэж байгаа юм.

Энэ оны есдүгээр сарын байдлаар тус компанийн цэвэр ашиг 68 тэрбум ам.доллар байгаа нь жилийн өмнөхтэй харьцуулахад 18 хувиар буурсан ч дэлхийд тэргүүлсэн хэвээрээ байгаа.

 Түүнчлэн ашиг орлогоороо бусад топуудын урд зогсож буй “Сауди Арамко” компанийн IPO-ны танилцуулгыг харахад анхдагч зах зээлийн захиалга нь 11 дүгээр сарын 17-ноос эхлэж, арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хувь хөрөнгө оруулагчид гэсэн ангилалтайгаар хувьцааны захиалга авах аж.

 “Сауди Арамко” компани энэ сарын  11-14-нд  Абу Дабид болж буй Олон улсын газрын тосны үзэсгэлэн, арга хэмжээнд  оролцохдоо газрын тосны салбар “Аж үйлдвэрийн IV хувьсгал” буюу 4.0 технологийг нэвтрүүлэхийг уриаллаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top