Худалдааны салбарын тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Худалдааны салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэх гарцыг эрэлхийлсэн хэлэлцүүлэг маргааш “Чингис” зочид буудалд болох аж. Монгол Улсын эдийн засагт худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байгаа ч худалдааг зохицуулах тусгайлсан хууль, салбар дундын уялдааг хангасан нэгдсэн бодлогын баримт бичиг байхгүй. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд хэрэгжиж, үйлдвэрлэлийн хүчин чадал олон улсад өрсөлдөх хэмжээнд хүрч байгаа ч дотоодын үйлдвэрлэлийг худалдаагаар дэмжих бодлого зохицуулалтгүйгээс өрсөлдөх чадвар сул, хөгжих боломж хязгаарлагдмал байна гэж МҮХАҮТ үзэж буй аж. Түүнчлэн худалдаа эрхлэгч иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, судлаач эрдэмтэн, хуульчдыг  хүрэлцэн ирж, салбарыг зохицуулах эрх зүйн орчныг бий болгох, хуулийн үзэл баримтлалаа тодорхойлох хэлэлцүүлэгт оролцохыг санал болгож буй юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top