Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69.5 хувь уул уурхайн салбарт оров

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Уул уурхайн салбар энэ оны эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий 23.5%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.7%, экспортын бүтээгдэхүүний 88.4%, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 69.5%-ыг тус тус эзэлж байна.

Нийт экспорт  есдүгээр сарын байдлаар 5.9 тэрбум ам.долларт хүрснээс 5.3 тэрбум ам.доллар нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эзлэв.

Экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт 28.6 сая тонн буюу 2.4 тэрбум ам.доллар, зэсийн баяжмал 1.1 сая тонн буюу 1.4 тэрбум ам.доллар, жонш 500.0 мянган тонн  буюу 155.1 сая ам.доллар, газрын тос 4.8 сая баррель буюу 271.7 сая ам.доллар тус тус төвлөрүүлжээ.

Түүнчлэн төмрийн хүдрийн экспорт 6.1 сая тонн буюу 422.3 сая ам.доллар, цайрын баяжмал 100.7 мянган тонн  буюу 145.1 сая ам.долларт хүрсэн байна.

Уул уурхайн салбарт 61.5 мянган хүн ажиллаж байгаагаас 80% эрэгтэй, 20% эмэгтэй ажилтан аж.  Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр  1.92 их наяд төгрөг болов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top