“Хамгийн инновацлаг компани жилийн орлогоо 38 хувиар өсгөх боломжтой”

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Арваннэгдүгээр сарын 14-н бол Дэлхийн чанарын өдөр юм. Дэлхийн улс орнууд  хөгжлийн тэргүүлэх зорилтуудын нэг болох чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, хамтын үнэ цэнэ бүтээх зорилтоор энэ өдрийг 1989 оноос тэмдэглэж эхэлсэн үүх түүхтэй. Тэгвэл Монгол Улс энэ өдрийн хүрээнд, 2002 оноос эхлэн  17 дахь жилдээ "Үндэсний чанарын чуулган"-ыг зохион байгуулж байна.

Энэ жилийн чанарын чуулганыг Стандартчилал, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй аж.

Өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй "Монгол базальт" ХХК-ийн ерөнхий захирал Л.Ариунболд хэлэхдээ “Та байгууллагынхаа алсын хараанд итгэлтэй байсан ч юу ажиллаж, юу ажиллахгүй байна вэ гэдгээ сайн харж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ одоо байгаа арга аргачлалаар байгууллагынхаа үнэ цэнийг тодорхойлж, ингэж ажиллаж ирсэн, ажиллаад болоод л байна гэсэн сэтгэлзүйтэй байвал та инновацын өрсөлдөөнөөс өөрийгөө хасагдсанд тооцох хэрэгтэй.

Инновацыг нэвтрүүлэх стратеги байхгүй бол нэвтрүүлэх цаг нь ирсэн байна. Компанийн өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлснээр хамгийн инновацлаг компани жилийн орлогоо 38 хувиар өсгөх ч боломжтой. Инновацыг нэвтрүүлэх амаргүй ч  нэвтрүүлсэн компаниудын үр ашиг хэмжээлшгүй их байдаг” гэж байна.

Тэгвэл Орхон-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар  “Чанарын удирдлагын тогтолцоог бий болгоход маш их цаас хэвлэгдэж, хэнд ч хэрэггүй мэтээр ярьдаг ч цаасны зардлаас илүүтэйгээр байгууллагын ажилтан нэг бүр байгууллагынхаа эрхэм зорилго, алсын харааг мэддэг болж, байгууллагынхаа бүхий л хэсэг болох бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны зорилтыг ойлгож авахад чухал ач холбогдолтой. Нэг ёсондоо зөвхөн өмнөх ажлаа хийгээд явах биш харьяалагдаж буй газартаа уусахад, итгэл үнэмшлээ нэгтгэхэд түлхэц болдог үнэ цэнтэй зүйл юм” гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ma(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top