Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг, Мароккогийн Төв банк хамтран “Ногоон санхүү олон улсын бага хурал, “Хүртээмжтэй ногоон санхүү сургалт”-ыг Мароккогийн Вант Улсын нийслэл Рабат хотод зохион байгуулжээ.
Олон улсын уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах зөвлөх Д.Болдмягмар, Дотоод хяналтын хэлтсийн мэргэжилтэн Ц.Шинэбаяр нар оролцоод ирсэн байна.
Сургалтад оролцогчид хүртээмжтэй ногоон санхүүгийн бодлогын талаарх ойлголт, шинэ мэдээллийг олж авах, үндэсний хэмжээнд хамаарах бодлого боловсруулах, тэдгээрийг одоогийн хэрэгжүүлж буй санхүүгийн стратегитай уялдуулах гэх мэт ур чадвар, мэдлэг эзэмшиж, олон орны төлөөлөгчтэй хамтран ажиллаж, харилцан туршлагаа солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )