Энэ оны гуравдугаар улирлын байдлаар мөнгөний нийлүүлэлт 20.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Есдүгээр сарын сүүлээс “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудлаас үүдэн валютын харилцах болон валютын хугацаагүй хадгаламжийн өсөлт нэмэгдэж эхэлсэн нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийн гол шалтгаан болжээ. Тухайлбал, валютын харилцах өмнөх оны мөн үеэс 29 хувиар өсжээ.
Төгрөгийн ам.доллартой харьцах ханш гуравдугаар улирлын байдлаар 2669 төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.6 хувь сулраад байна. Харьцангуй тогтвортой байсан ханш аравдугаар сард үүссэн “Саарал жагсаалт”-ын асуудалтай холбоотойгоор зах зээлийн хүлээлтэд нөлөөлж эхэлсэн. Улмаар иргэд, ААН-үүд төгрөгийн хадгаламжаа долларт хөрвүүлэх хүсэлтүүд нэмэгдсэн. Мөн тухайн үед ашиг хонжоо хайх зорилготой ч эрэлтүүд албан бус зах дээр нэмэгдсэн. Энэ нь аравдугаар сарын эцэст төгрөг ам.долларын эсрэг суларч, 2700-г давах шалтгаан болов. Гэвч цэвэр хүлээлт дээр бий болсон эрэлт эргэн тогтворжоод байна гэж Монголын банкны холбооноос тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )