Олон улсын эрчүүдийн өдрийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нд дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. 1999 онд анх Тринидад ба Тобагод тэмдэглэснээс хойш НҮБ-д хүлээн зөвшөөрөгдөж, Австрали, Хойд Америк, Ойрхи Дорнод, Европын орнууд тэмдэглэж эхэлсэн байна.
Энэ өдрийг санаачилсан зорилго бол эрчүүдийн эрхийг хамгаалж, жендерийн тэгш бус байдлыг арилгах, жүжигчин, тамирчин биш жирийн эрчүүдийн үүрэг, гавьяаг тэмдэглэх, тэдэнд боломжоо бүрэн гаргах бололцоо олгох явдал юм.
Уг баярыг анх зохион байгуулсан “University of the West Indies” их сургуулийн доктор Жероме Тилуксингх “Эрчүүдийн нэг ч баяр байдаггүйг би гэнэт анзаарсан юм. Аавын өдөр гэхээр аав болоогүй хүүхэд залуучууд яах болж байна? Цэргийн баяраар армид алба хаагаагүй нь тэмдэглэж чадахгүй” гэж ярьж байв. Ингээд тэр үлгэр жишээ болсон аавынхаа төрсөн өдөр буюу 11 дүгээр сарын 19-нд Олон улсын эрчүүдийн өдрийг тэмдэглэх санаа гаргажээ.
Ингээд энэ өдөрт зориулан, бүсгүйчүүдэд ямар мэргэжлийн эрчүүд таалагддаг болохыг танилцуулъя.
Хэчнээн сайхан царай зүстэй байгаад эзэмшсэн мэргэжил, эрхэлдэг ажилгүй бол бүсгүйчүүдэд таалагдахгүй. Мэргэжил гэдэг бол эрчүүдийн нэрийн хуудас, нийгмийн нэр хүндийнх нь илрэл. Энэ бүхнээр л бүсгүйчүүд найз залуу, ирээдүйн ханиа сонгодог байна. Бүсгүйчүүдэд таалагддаг эрчүүдийн мэргэжлийн тусгай чансаа ч бий.
ЦАГДАА
Ямар ч эмэгтэй хүн хүчтэй эр хүний нөмөр, хамгаалалтад байхыг хүсдэг. Харин хэн түүнийг хамгаалж чадах вэ? Мэдээж тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтэн болох цагдаа. Танай гэрт хамгийн ойрхон Цагдаагийн хэсэг магадгүй танилцах клубын үүрэг гүйцэтгэж ч болох юм.
САНХҮҮЧ
Мөнгө олж чаддаг эр хүнд эмэгтэйчүүд дуртай. Тэгвэл мөнгөтэй ойр ажилладаг, мэддэг хүн эдийн засагч, санхүүчээс өөр хэн байх билээ. Эрэгтэй санхүүч ховор ч эдийн засгийн салбарт өөр олон мэргэжил бий.
МАССАЖ, БАРИА ЗАСАЛЧ
Бариа засалчийн чадмаг гар таны булчинг суллаж, өвчинг арилгана. Өөр олон таашаал ч өгч чаддаг.
ИНЖЕНЕР
Инженер хүн ямар ч асуудлыг шийдэж чаддаг. Мэргэжлийн онцлог нь тэднийг олон талын мэдлэгтэй, өөртөө итгэлтэй байхыг шаарддаг. Энэ чанарууд нь бодит амьдралд бүсгүйчүүдийн сэтгэлийг татдаг байна.
ЭКОЛОГИЧ
Байгаль дэлхий юу болж байгааг хүн төрөлхтөн ухаарч ядаж байхад энэ залуус тэргүүн эгнээнд тулалдаж байгаа. Ямар нэг ашиг хонжоо харалгүй, нийтийн төлөө тэмцдэг чанарыг нь бүсгүйчүүд өндрөөр үнэлдэг. Эрдэмтэн экологчид энэ жагсаалтын 6-д бичигдэж байна.
БАГШ
Их сургуулийн ухаалаг, залуухан профессорийг мөрөөддөггүй оюутан охид байхгүй биз. Мэдлэг гэдэг бол ухаанаас гадна хүнийг өөртөө татах хүч юм.
МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
Янз бүрийн танилцуулга, хурал зөвлөгөөн, байнгын хөдөлгөөнтэй амьдрал. Бүсгүйчүүдийг татдаг гол зүйл нь энэ. Мөн цалин сайтай.
ЭМЧ
Эмч нар ухаалаг, тусч, анхаарал халамжтай. Эрчүүд сувилагчтай учир ургуулахсан гэж мөрөөддөг бол бүсгүйчүүд цагаан өмсгөлтэй эмч залууг хүсдэг.
ХУУЛЬЧ
Сайн хуульч хүн мэдээлэл сайтай, өөртөө итгэлтэй байх ёстой. Сайхан костюм, үнэтэй цүнх нь бүсгүйчүүдэд таалагддаг байна.
АРХИТЕКТОР
Байшин барьдаг эр хүнийг хайрлахгүй байхын аргагүй. Өөрийн гэрийг ч ингэж тооцоолон цогцлоох байх гэж эмэгтэйчүүд итгэдэг
Сэтгэгдэл ( 0 )