Мөнгө угаах, терроризмтой тэмцэх туршлагаас хуваалцлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхтэй тэмцэх” сэдэвт семинарыг зохион байгуулжээ.

Монголбанк, Санхүү мэдээллийн алба, Гадаад харилцааны яам болон Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд  Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн байгууллагын 80 гаруй  албан тушаалтан уригдан оролцжээ.

НҮБ-ын мэргэжилтнүүд “НҮБ-ын терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо болон холбогдох олон улсын стандарт”, “Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын терроризм болон терроризмыг санхүүжүүлэх хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны арга барил” болон “Терроризмтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

Харин манай талаас “Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх үндэсний эрх зүйн болон институцын тогтолцоо” болон шинээр батлагдсан “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн танилцуулгыг хийсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top