ИНФОГРАФИК: Уул уурхайн орлого 2011 оноос хойш хоёр дахин өссөн

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Энэ онд Монгол Улс төсөвтөө 9,676.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 11,589.1 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар тооцсон. Тэгвэл гуравдугаар улирлын гүйцэтгэлээр 8,656.7 тэрбум төгрөгийн орлого олж, 7,264.4 тэрбум төгрөгийн зарлага гаргажээ. 

Төсөвт уул уурхайн салбараас 2,387.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ өмнөх оны мөн үеэс 29.8 хувийн өсөлт. Импортоос хамаарах орлого 2,362.3 тэрбум байгаа нь 20.5 хувийн өсөлт бол Иргэдийн хөдөлмөр эрхлэлтээс 2,019.0 тэрбум, бусад эх үүсвэрээс 1,887.7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

Уул уурхайн голлох экспортын гүйцэтгэлийг дараах инфографикаас харж болно.

Дашрамд, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаанаас дурдъя.

Монголын Засгийн газрын орлогыг Уул уурхайн болон Уул уурхайн бус гэж ангилж авч үзэхэд дараах байдалтай байна. 2011 онд уул уурхайн салбараас улсын төсөвт 1 их наяд 500 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол найман жилийн дараах байдлаар хоёр дахин их буюу  гурван  их наядыг төвлөрүүлэх хэмжээнд хүрснийг дараах харьцуулалт харуулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яаг онохыг онол гэнэ(122.201.24.2) 2019 оны 11 сарын 19

уурхайн нөөцийг хэнч оноод тогтоож чаддаггүй тааж тогтоодог юм

0  |  0
Top