Мах, махан бүтээгдэхүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн уулзалт өнөөдөр /2019.11.19/ боллоо. МҮХАҮТ, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын махны холбоо, махны экспортын эрх эзэмшигч бүхий компани зэрэг төрийн болон төрийн бус байгуулага, 30 гаруй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл уулзалтад оролцжээ.
Монгол Улсын хууль тогтоомж, эрх зүйн хүрээнд мах махан бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үйл явц, үйлдвэрлэлийн зохистой дадал, хяналт, удирдлагын тогтолцоог нэвтрүүлж буй туршлага болон тулгарч буй хүндрэл, асуудлыг нээлттэй ярилцсан байна.
Сэтгэгдэл ( 0 )