Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 1.9 километр төмөр замыг өчигдөр /2019.11.19/ угсарлаа. Тус төмөр замын эхний долоон километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөж буй аж. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байна.
Суурь далангийн ажлыг тодотгоход:
Уг төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2019 оны арваннэгдүгээр сарын 19-ний байдлаар нийт 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд оршдог ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүснэ. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суваргын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.
Сэтгэгдэл ( 0 )