Орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд ЗУРГААН  сая төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх  “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-д зааснаар есөн  төрлийн орлогын чөлөөлөлт, 10 төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчлагдсан.

Тэгвэл үүнээс хөнгөлөлтийн хувьд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд ЗУРГААН  сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж нэмэгдсэн.

Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол 30 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу ГУРАВ хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авахаар байгаа.

Орон сууц худалдан авч хөнгөлөлтөд хамрагдахаар баримт бүрдүүлж байгаа иргэд  дараах зүйлийг анхаарах ёстой. Үүнд,  хувь хүмүүс хоорондоо өөрийн амьдран суудаг орон сууцаа худалдахаас бусад захиалгаар бариулах болон орон сууц худалддаг хуулийн этгээдээс орон сууц худалдан авсан бол и-баримтыг шаардана. Иймээс цахим төлбөрийн баримтыг авсан байх шаардлагатай. Мөн орлогоо нотлох гэж чухал асуудал бий. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн талаарх нэмэлт материалаа бүрдүүлнэ гэсэн үг юм. Тиймээс хэрэв банкны зээлээр авсан бол зээлийн гэрээ, төлбөрийн баримтыг бүрдүүлнэ. Магадгүй тухайн иргэн хуримтлалаараа орон сууцаа авсан бол орлогоо хуримтлуулсан гэдгээ нотлох нэмэлт материал шаардлагата

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Oyunjargal(180.149.65.2) 2019 оны 11 сарын 20

Huwiin hashaa baisan d yamar batiral bvrdvvleh we lawlah utas

0  |  0
Top