УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улс "саарал жагсаалт"-д багтсан асуудалд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарт хариуцлага тооцож, албан тушаалаа хүлээлгэж өгөхийг шаардсан билээ.
Харин өчигдөр /2019.11.19/ Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Энэхүү хуралдаанаар Оюутолгойн асуудлыг хөндсөн төдийгүй Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан оролцож, ажлаа тайлагнасан байна.
Тэрбээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд оролцсон өдрөө буюу өчигдөр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ.
Харин түүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтийг маргаашийн /2019.11.21/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон талаар эх сурвалж мэдээлж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Төгрөгийн ханшийг чангаруулж, долларын ханшийг унагах чадвартай хүн оронд нь томилогдоосой!