Аялал жуулчлалын салбарынхан олон улсын туршлага судлав

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 20

БНХАУ-ын Күнь Мин хотод Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн зохион байгуулагджээ. Үзэсгэлэнд  Монголын аялал жуулчлал болон зочид буудлын салбарын төлөөллүүд оролцсон байна.

Манай аялал жуулчлалын салбарынхны уг үзэсгэлэнд  оролцох  үйл ажиллагааг БОАЖЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулжээ. Түүнчлэн  Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг олон улсад сурталчлан цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх санал солилцож хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлсон гэж танхимын зүгээс мэдээллээ.

Тус үзэсгэлэн яармагт БНХАУ-ын  муж нутгийн болон олон улсын үзэсгэлэнгийн таван танхим, аялал жуулчлалын бүс нутаг, тур операторууд, зочид буудлууд, агаарын болон усан тээврийн компаниуд, соёлын болон аялал жуулчлалтай холбоотой бараа бүтээгдэхүүний компаниудын нийт 3800 гаруй төлөөлөл оролцжэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top