Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Сауди Арамко” компанийн IPO-ны захиалга энэ сарын 17-ны өдөр эхэлсэн ч гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт тааруу байгаа аж. Тиймээс Америк, Канад, Японд хувьцаагаа арилжаалах төлөвлөгөө нь цуцлагджээ.
Сануулахад, “Сауди Арамко” компанийн IPO-г түүхэн дэх хамгийн томд тооцогдох IPO болох нь гэсэн таамаглал байгаа юм. Ашиг орлогоороо дэлхийд тэргүүлэгч “Сауди Арамко” компанийн IPO-ны зах зээлийн захиалга энэ сарын 17-нд эхэлж, ирэх арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хувь хөрөнгө оруулагчид гэсэн ангилалтайгаар захиалга авах төлөвлөгөөтэй юм.
Тус компани хувьцааны нэрлэсэн үнэ болоод хэдэн хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох зэргээ одоогоор албан ёсоор ил болгоогүй ч “Wall Street Journal”-ын мэдээллээс үзэхэд нийт хувьцааныхаа 2-5 хувийг арилжаална гэсэн мэдээлэл бий.
Сэтгэгдэл ( 0 )