Н.Оюундарь: Н.Баяртсайханыг шахсаар байгаад өргөдлийг нь авсан байж таарна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг УИХ-ын гишүүд 57.1 хувийн саналаар дэмжлээ.

Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Бусад улсыг харж байхад энэ албан тушаал тогтвортой ажиллах учиртай юм шиг байдаг. Сонгуулийн мөчлөгөөс хамаарч 5-6 жилийн хугацаатай томилдог. Банк санхүүгийн болон мөнгөний бодлого тогтвортой явах ёстой. Гэтэл сүүлдээ сонгуулийн мөчлөгтөө хүрэхгүй солигддог боллоо. Би үүнд санаа зовж байна. Манайх эсрэгээрээ толгой нь уруугаа харчхаад байна. Монголбанкны бодлого үйл ажиллагааны талаар 15-20 минутын танилцуулга хийх хүсэлтээ Н.Баяртсайхан илэрхийлсэн байна. Энэ асуудлыг дараа нь ажиллах банкныхан, УИХ, Засгийн газрын гишүүд анхаарах ёстой. Манай эдийн засаг тогтворжоод явж байгаа үед удахгүй “Саарал жагсаалт”-аасаа гарах байлгүй. Банкны удирдлага солигдож байгаатай холбоотой эдийн засгийн хүндрэл үүсэхээс хэрхэн сэргийлж байна вэ” хэмээн лавлав. Үүнд Эдийн засгийн байнгын хороог төлөөлж УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар тантай ижил асуултыг гишүүд тавьж байсан. Монголбанкны ажлыг сайжруулахын тулд хариуцлагын асуудал яригдах ёстой гэж УИХ-ын гишүүд хэлсэн. Энэ зөвхөн “Саарал жагсаалт”-тай холбоотой асуудал биш. Арилжааны банк татан буугдсан асуудал, түүнээс үүдэн иргэд, олон нийт хохирсон асуудал гээд олон асуудал хөндөгдсөн. Дараагийн хүмүүс нь дээрх асуудлуудад анхаарч, УИХ-аас хяналт тавьж ажиллах нь зүйтэй” хэмээн хариуллаа.

Мөн УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Бид Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх болсонд харамсаж байна. Энэ хүн үүрэгт ажлаа нэр төртэй биелүүлж ирсэн гэдэгт би итгэлтэй байна. Монгол Улс 2017 онд ОУВС-ын хяналтад орж 40 зөвлөмжийг биелүүлэх болсон. Үүнээс дөрөвхөн зөвлөмжийг биелүүлээгүй байгаа. Нэг нь Хойд Солонгостой харилцах харилцаа, хоёрдугаарт, хариуцлага хүлээлгэж, шийтгүүлсэн асуудал байгаа асуудал, гуравдугаарт хяналт байхгүй байна гэсэн асуудлыг тавьсан. Дөрөвдүгээрт, тусгай хяналтын асуудал байдаг. Эдгээр асуудлуудын алинтай нь ч Монголбанк хамааралгүй. Бид өмнө нь дампуурах хэмжээнд хүрч байсан. Үүнээс гарах ажилд Н.Баяртсайхан ерөнхийлөгч оролцож байсан. Ийм хүмүүстээ бид хариуцлага тооцох гэж байна. Н.Баяртсайхан ерөнхийлөгч хийсэн ажлаа танилцуулмаар байна гээд байхад УИХ дээр яагаад яриулахгүй байгаа юм. Шахсаар байгаад өргөдлийг нь авсан байж таарна” хэмээлээ. Үүнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Эдийн засгийн өсөлт нь дан ганц төв банкны ерөнхийлөгчийн ажил биш. Засгийн газраас эхлээд зах зээлийн харилцаанд орж байгаа бүх олон байгууллагаас шалтгаалж байгаа” хэмээн хариулсан юм.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар “ҮАБЗ-аар Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонссон. Эдийн засагт доргилт үзүүлэхгүй байх чиглэлээр дэлгэрэнгүй ярилцсан. Манай улсын эдийн засаг өсөж, төсвийн алдагдал буурсан зэрэг эерэг үзүүлэлт байгаа боловч эдгээрийг үл харгалзан саарал жагсаалтад орчихсон. Энэ удаад өөрийнх нь хүсэлтээр албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна” хэмээн тайлбар хийлээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.248) 2019 оны 11 сарын 21

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.

0  |  0
Зочин(103.26.195.248) 2019 оны 11 сарын 21

Ч. Хүрэлбаатар гэгч төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон 10 сая доллараар зардаг ширэн нүүрлэсэн хулгайч Сангийн сайдтай байхад удахгүй хар жагсаалтад орох нь тодорхой шдээ.

0  |  0
JDU(66.181.179.186) 2019 оны 11 сарын 21

Chamd yamar hamaa bnaa JDU mine

1  |  0
m(66.181.183.162) 2019 оны 11 сарын 21

bayrsaihan bol kapital bankiig dampuurahad medeegui baij yaj tov bankiig udirdaj ybah yum be dee.. iim teneg hvniig bank udirdaj ybsan gehed dur gutaad bna..

1  |  0
Top