ИНФОГРАФИК: 945.5 сая ам.долларын  нефтийн бүтээгдэхүүн импортолжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Энэ оны аравдугаар сарын байдлаар импорт 5064.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 189 сая ам.доллароор буюу 3.9 хувиар өссөн байна.

Эрдэс бүтээгдэхүүний импорт 1120.9 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 32.9 сая ам.доллароор буюу гурван хувиар өсжээ. Энэ өсөлтийн 84.3 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.

Оны эхний арван сард 945.5 сая ам.долларын 1502.0 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 196.4 мянган тонноор, үнийн дүнгээр 39 сая ам.доллароор тус тус өсжээ.

Нефтийн бүтээгдэхүүний импортын 87.7 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 32.4 хувийг автобензин, 67.6 хувийг дизель түлшний импорт эзэлж байна.

Аравдугаар сарын байдлаар 426.6 мянган тонн автобензин импортолсон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 74.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензиний импортын дундаж үнэ 706 ам.доллар байсан бол 2019 оны эхний арван  сард 600.4  ам.доллар болж 15  хувиар буурчээ.

Дизель түлшний импорт 891.2 мянган тонн болж  2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 197.3 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний арван сард  нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 662.9 ам.доллар байсан бол энэ онд  616.3 ам.долларт хүрч 46.6 ам.доллар буюу долоон хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.3 сая ам.доллароор нэмэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top