Дэлхийн зах зээл дээр нэг унц алт 1,464.50 ам.доллар байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр нэг унц алтны үнэ  1,464.50 ам.доллар байна. Өнгөрсөн аравдугаар сард унц алтны дундаж үнэ  1,495 ам.долларт хүрсэн нь  өмнөх оны мөн үеэс 23%-иар өссөн хэдий өмнөх есдүгээр сараас 0.9%-иар буурсан  үзүүлэлт байсан.

Харин цэвэршүүлсэн зэсийн үнэ аравдугаар сард 5,757 ам.доллар,  төмрийн хүдрийн дундаж үнэ  89 ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад зэс 7%-иар буурсан бол төмрийн хүдэр 21%-иар өсжээ.

Чулуун нүүрсний экспортын хилийн үнэ аравдугаар сард 84 ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 5%-иар, өмнөх сараас 3%-иар өсөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top