Докторууд илтгэл тавьж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 22

Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн "Нээлттэй хаалганы өдөрлөг" өнөөдөр /2019.11.22/ Хүрээлэнгүүдийн Нэгдсэн II байранд болж байна.

Арга хэмжээний хүрээнд "Монгол Улсын гадаад орчин ба бүс нутаг судлал" сэдвээр доктор, профессор Ц.Баатар илтгэл тавилаа.

"Монгол улс, ОХУ-ын гадаад харилцаа, хамтын ажиллагаа 2019 онд" сэдвээр доктор, профессор А.Даваасүрэн,  "Монгол Улс, БНХАУ-ын харилцааны 70 жилийн ой" сэдвээр Д.Базардорж,  "Монгол Герман судлал төвийн үйл ажиллагааны тухай" доктор Ц.Лхам,  "Монгол-Казахстаны харилцаа шинэ шатанд-2019" сэдвээр магист Ш.Амангүл нар тус тус илтгэл тавьж байна.

Мөн хэлэлцүүлэг, ном бүтээлийн үзэсгэлэн худалдаа явагдаж байгаа юм. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top