Америкийн Төв банк хуурамч имэйлд хууртахгүй байхыг анхааруулав

2019 оны 11 сарын 28

АНУ-ын  Холбооны нөөцийн сан буюу Төв банкнаас  сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, иргэдийн цахим шуудан руу Холбооны нөөцийн сан гэсэн хаягаас имэйл ирвэл залилан, луйвар учраас имэйлээр ирсэн линк дээр бүү дараарай. Холбооны нөөцийн сангаас ирүүлсэн аливаа имэйл, захидал, утасны дуудлагад болгоомжтой хандана уу гэж сэрэмжлүүлжээ.

Дэлхий нийтийн санхүүгийн системд цахим залилан, луйвар, хакерууд заналхийлсээр байгааг энэ мэт мэдээллүүд харуулж байна.

Дашрамд дурдахад, АНУ-ын Холбооны нөөцийн сан 1913 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. АНУ-ын Засгийн газар төсвийн зарлагаа мөнгө хэвлэн санхүүжүүлэх нь хэрээс хэтэрсэн тэр үед Конгрессоос нь хазаарлах шийдвэрийг гаргасан нь Холбооны нөөцийн санг үүсгэн байгуулсан явдал байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top