Ашигт малтмалын хөрөнгийн үнэлгээний “МонВал” кодыг боловсруулахаар холбогдох байгууллагууд Ажлын хэсэг байгуулан хамтран ажиллаж байна. “Австрали, Монголын Эрдэс баялгийн салбар дахь хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн зүгээс үнэлгээний кодыг боловсруулахад хамтран ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаар кодыг боловсруулах чиглэлээр хийгдэж байсан ажлууд болон олон улсад ашигт малтмалын үнэлгээг хэрхэн хийдэг талаар хөтөлбөрийн уул уурхайн ахлах зөвлөх Н.Алгаа, хөтөлбөрийн зөвлөх, Олон улсын ашигт малтмалын үнэлгээний хорооны дарга Стивен Гемелл нар танилцуулжээ.
“МонВал” кодыг нэвтрүүлснээр ашигт малтмалын хөрөнгийг арилжаалах явцад хуурамч үнэлгээ хийгдэхээс урьдчилан сэргийлэх, уул уурхайн салбарт олон нийтийн итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Мөн уул уурхайн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахад тухайн ашигт малтмалын нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу тайлагнадаг болох зэрэг чухал ач холбогдолтой аж.
Сэтгэгдэл ( 0 )