Нигериад улстөрчдийн төрөөс хулгайлсан 9 тэрбум ам.долларыг эргүүлэн хурааж авчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 11 сарын 29

Нигериа улсын төр засгийн шинэ удирдлагын эрс шийдэмгий үйл ажиллагааны үр шимээр өмнөх засаглалыг толгойлж байсан улстөрчдийн төрөөс хулгайлсан 9  тэрбум ам.долларыг улсын мэдэлд татан хуримтлуулж чаджээ. Тус улсад жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болж, төр засгийн уридлагад эрс өөрчлөлт хийсэн юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд Мухаммад Бухари нэр дэвшин өрсөлдөхдөө ард иргэдийн татвараас цугласан мөнгийг өөрийн хувийн хөрөнгө шиг захиран зарцуулж, хувьдаа ашиглаж, оффшорт нууж буй этгээдүүдийг илчилж, бүх мөнгийг буцаан татна гэж амласан юм. Үүндээ ч хүрч жилийн хугацаанд 9 тэрбум ам.долларыг татаж чаджээ.

Нигерийн Мэдээлэл, Соёлын яамны сайд Лаи Мохаммед “Энэ мөнгө бол ард түмнийх. Өндөр албан тушаалтнууд энэ мөнгийг оффшорт нуун дарагдуулж, хулгайлж, завшиж, шамшигдуулсан. Хувийн болон компанийнхаа данс, халаасандаа нуусан энэ мөнгийг бид  эргүүлэн татаж чадаж байна. Энэ бол өмнөх төрийн өндөр албан тушаалтнуудын оролцсон хэрэг” хэмээн мэдэгдсэн байна.

Мөн Лаи Мохаммедийн мэдэгдсэнээр бол өмнөх төр засгийн удирдлагуудын хувийн компаниуд татвараа төлдөггүй байсны зэрэгцээ иргэдийн татварыг нэмэх замаар мөнгө олдог байжээ. За мөн өмнөх төрийн өндөр албан тушаалтнуудын Швейцарь, Их Британи, АНУ болон АНЭУ-ын банкан дахь  хувийн данснаас 321 сая ам.долларыг ойрын хугацаанд эргүүлэн татна гэдгээ мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МАНГАР УИХ ТАР(103.111.68.3) 2019 оны 11 сарын 29

Ерөнхийлөгчөө элдэв хуулиараа шүдгүй арслан болгосон өөрсдөө буруутай ба бас оруулсан санал санаачлагыг нь нөгөө МАНгар намынхан УИХ дээр унагаагаад ажил хийлгэхгүй байгаа шүү дээ. Харин шүдтэй болсон Ерөнхий Сайд сэлмээ эргүүлээчээ

0  |  0
Zochin(192.82.70.230) 2019 оны 11 сарын 29

Manai erunhiilugch ingej amlaj garch irsen.garaad 3 jil barag bolloo.baidaggui dee.gaduur avilgachid chuluutei yavah ym daa.hezee barih ym bol doo.haraad goridijil suuya daa....

0  |  0
Дарь(66.181.182.67) 2019 оны 11 сарын 29

Монголд хэрэглээсэй.

0  |  0
Дарь(66.181.182.67) 2019 оны 11 сарын 29

Монголд хэрэглэмээр туршлага байна.

0  |  0
Top