Нөөцөө өсгөж байж, эрсдэлийг давна

2019 оны 12 сарын 01

Гадаад валютын нөөц сэдэвт хурлыг Монголбанкнаас санаачлан зохион байгуулжээ. Гадаад валютын албан нөөцийн хүрэлцээ болон эдийн засгийн гадаад эрсдэл, Гадаад валютын нөөцийг хэрхэн нэмэгдүүлэх боломж, тулгарч буй бэрхшээлүүдийн талаар мэргэжилтнүүд хэлэлцсэн байна.

Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд сайжирч байгаа хэдий ч дунд хугацаанд Монгол Улсын эдийн засагт томоохон сорилтууд тулгарсан хэвээр байна. Гадаад зах зээлийн тогтворгүй байдал, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд эрсдэлийн даван туулах бэлтгэлийг хангах үүднээс олон ажлыг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх учиртай. Үүний нэг том ажил нь валютын нөөцийг цаашид нэмэгдүүлэх явдал юм.

Иймд “Гадаад валютын нөөц” сэдэвт хурлыг зохион байгуулжээ. Хуралд гадаад валютын орлоготой томоохон компаниудын төлөөлөл (уул уурхай, ноолуур, авто тээвэр), арилжааны банкууд, эдийн засгийн судалгааны байгууллагууд, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид болон холбогдох яам, агентлагийн эрх бүхий албан тушаалтнууд  оролцжээ.

Тодотгоход, манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд буй. Энэ нь сүүлийн жилүүдэд авч, хэрэгжүүлж буй бодлогын бодит үр дүн. Гэхдээ нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатай хэвээр байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top