ҮСХ: 5000 нэгжийн шагналтай судалгаа ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 01

Үндэсний статистикийн хорооноос дараах мэдэгдлийг гаргасан байна.

Сүүлийн өдрүүдэд нийгмийн цахим сүлжээгээр “Үндэсний статистикийн хорооноос 5000₮ нэгжтэй 3-н минутын судалгаа. Нийт 60 асуулттай” гэх үндэслэлгүй, ташаа мэдээлэл тархаад байна.

Үндэсний статистикийн хорооноос энэхүү судалгааг ЗОХИОН БАЙГУУЛААГҮЙ бөгөөд одоогоор Улаанбаатар хотод Байшин, орон сууцны тооллого, Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа, Ажиллах хүчний судалгаа, Цаг ашиглалтын судалгааг явуулж байна.

Монгол Улсын Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулах юм. Тус тооллогын үндсэн үр дүнг 2020 оны зургаадугаар сарын эхээр танилцуулна гэжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsagdaad ogooch(59.153.115.234) 2019 оны 12 сарын 01

kuee neeree morooroo ajlaa hiij bhad n dunduur samraad ashig olchih geed bhiimaa.kkkk...

0  |  0
matilda(197.234.221.55) 2019 оны 12 сарын 01

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
Top