ӨНӨӨДӨР: Хоёр хөршийн удирдагчид ХИЙН ХООЛОЙГ нээнэ

2019 оны 12 сарын 02

Хойд хөршөөс өмнөд хөрш рүү байгалийн хийн нийлүүлэх “Сибирийн хүч -1” хоолойг албан ёсоор нээх үйл ажиллагаа өнөөдөр /2019.12.02/  болно. Хийн хоолойг нээх үйл ажиллагааг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жинпин нар нээх юм. Гэхдээ өөр өөрийн улсаасаа нээнэ гэж хоёр улсын хэвлэлүүд мэдээлж байна.

Хоёр улс уг хийн хоолойг байгуулах гэрээг 2014 оны тавдугаар сарын 21-нд байгуулж байв. 3371 километр урт хийн хоолойг барьж гүйцэтгэх ажил өнгөрсөн зургаадугаар сард дууссан гэх мэдээлэл байсан. Албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдөр болно гэгдэж байсан ч товыг наашлуулж 2-ны өдөр болгосон нь өнөөдөр юм.

Ер нь бол “Газпром” компани хийн хоолойг байгалийн хийгээр дүүргэж, нийлүүлэлтийг эхлэхэд бэлэн болсноо өнгөрсөн сард зарласан.

Тэгвэл өнөөдөр ОХУ-ын Саха буюу бидний хэлдгээр Якутын Чаяндины орд газраас хийгээ дамжуулж эхлэх нь ээ. Тодруулбал, Саха, Эрхүү, Амур мужуудын нутаг дэвсгэрийг дамжуулан тавьсан 2200 километр үргэлжилсэн хоолойгоор БНХАУ руу хий хүргэх юм.

 “Сибирийн хүч -1” хийн хоолойгоор жилдээ  38 тэрбум метр куб хийг БНХАУ руу нийлүүлэх аж. Хий хоолойг дагаад дэд бүтэц сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэсэн тооцоолол дагаж байна.

Сануулахад,  ОХУ, БНХАУ 2014 онд гэрээ байгуулсан ч ажил хэрэг бололгүй багагүй хугацааг өнгөрөөсөн нь БНХАУ илүү хямд үнэ шаардаж байсантай холбоотойг шинжээчид хэлдэг. Уг хийн хоолой БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт  хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай.

“Сибирийн хүч -1” хоолой ашиглалтад орох нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх “Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хойшлуулж мэднэ гэсэн байр суурийг зарим шинжээчид хэлж буйг дахин сануулъя.

Чаяндины орд

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.156) 2019 оны 12 сарын 02

наад хийн хоолойг чинь хятадууд ашиглахгүй.

0  |  0
ГАЗ(182.160.37.2) 2019 оны 12 сарын 02

ХЯТАДАД НААД ХИЙ ЧИНЬ НЭЭХ ХЭРЭГ БОЛОХГҮЙ ДОГОО ӨӨРСДӨӨ МАШ ТОМ ОРД НЭЭСЭН ГЭСЭН.\n

0  |  1
Top