Ам.долларын ханш  хоёр сарын дотор 48 төгрөгөөр ЧАНГАРЧЭЭ

2019 оны 12 сарын 02

Өнөөдөр Монголбанкны ханшаар нэг ам.доллар 2715.22 төгрөгтэй тэнцэж байна. Тэгвэл нэг сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 1-ний өдөр  2701.11 төгрөгтэй тэнцэж байсан. Тэгэхээр ам.долларын ханш нэг сарын хугацаанд 14 төгрөгөөр чангарсан байна.

Аравдугаар сарын 1-ний өдөр 2667.08 төгрөг байсантай харьцуулахад хоёр сарын дотор ам.долларын ханш 48 төгрөгөөр чангарсан үзүүлэлттэй.

Тэгвэл нэрлэсэн дундаж ханш аравдугаар сард өнгөрсөн оны мөн үеэс 113 төгрөг буюу 4.4 хувиар нэмэгдсэн. Өмнөх сартай харьцуулахад найман төгрөг буюу 0.31 хувиар, өмнөх улирлаас 0.62 хувиар өссөн юм.

Есдүгээр сард гадаад валютын нөөц 3.9 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас найман хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 37.7 хувиар тус тус өссөн байсан. Тэгвэл өнөөдрийн байдлаар дөрвөн тэрбум ам.доллар даваад байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top