Хятадад гар утас хэрэглэгчдийн царай таних СТАНДАРТ нэвтрүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

ZTE, Dahua, China Telecom зэрэг БНХАУ-ын компаниуд хэрэглэгчдийн нүүр царайг таних шинэ стандартыг энэ сараас эхлэн нэвтрүүлснийг Financial Times мэдээллээ.

Гар утас хэрэглэдэг хүн бүр шаардлагын дагуу царайгаа таниулах бүртгэл хийлгэснээр цахим орчинд өөрийн нэр, хаягаараа л нэвтрэх боломжтой болох аж.

Ер нь БНХАУ-д иргэд цахим орчинд чөлөөтэйгөөр үзэл бодлоо илэрхийлэх боломж хумигдмал. Иргэд нь технологид суурилсан үйлчилгээ авахын тулд царайгаар таних эсхүл өөрийгөө гарцаагүй баталгаажуулах баримтыг бүрдүүлэх зэрэг шаардлагуудтай тулж байдаг. Тэгвэл энэ төрлийн хяналт улам өндөрсөж байна гэсэн шүүмж тус улсын эрх баригчид руу чиглэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top