Өдөрт 276 төгрөг төлчихөөд, сайн зам НЭХЬЕ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 02

Ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүйгээр эрхээ эдэлнэ гэж цээж дэлдэх нь Ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл л дээ. Жишээ нь, нийслэлийн иргэн та бид өөрийн машинаараа авто замын хөдөлгөөнд оролцож байгаа бол Авто зам ашигласны төлбөрийг төлөх нь үүрэг юм. Бид дур зоргоороо машинаараа хаа сайгүй давхиад л элэгдэл, хорогдол үүсгээд, утаа бохирдол тариад байдаг хэрнээ жилдээ цөөн хэдэн төгрөгийг замын төлбөрт өгчихөд татгалзаад байх үндэслэл байхгүй. Учир нь биднээс хурааж авдаг замын төлбөрийг зам засвар, арчилгаанд л зарцуулдаг.

Өнөөдөр Нийслэлийн 2020 оны төсвийг батлахад, Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлж, Авто замын санд орлогыг төвлөрүүлэхээр тооцно лээ. Жилдээ 100 мянган төгрөгийн хураамж авахаар болж байна. Сардаа 8300, өдөртөө 276 төгрөгийг л зам ашигласны төлбөрт төлнө гэсэн үг. Түм түжигнэж, бум бужигнасан нийслэлийн замын хөдөлгөөнд нэг эд эс болон оролцож буй тээврийн хэрэгслийн эзэн ИРГЭН танд энэ мөнгө дааж давахааргүй ачаалал үүсгэхгүй биз ээ.

Харин ч тодорхой хэмжээнд төлбөр мөнгөө төлөөд явж байгаа иргэд эргээд нийслэлээс хариуцлага нэхэх, шаардлага тавих эрхээ хэрэгжүүлэх нөхцлөө  улам хангаж байна л гэсэн үг. Гол нь та бидний жилдээ төлдөг 20 мянган төгрөгийн хураамжаар нийслэл дөмөгхөн шиг засвар, арчилгааг нийслэлийн замд хийж чаддаггүй. Авто машин эзэмшигчдээс жилдээ хураасан 30 орчим тэрбум төгрөгийг Авто замын санд төвлөрүүлж, эргээд зуун хувь замын ажилд зарцуулдаг ч нийслэлийн 600 гаруй километр зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэлтүүлэг, гэрлэн дохио, зорчих хэсэг, арчлалтыг санхүүжүүлэхэд хаанаа ч хүрдэггүй. Байгаа мөнгөндөө тааруулаад аль болох хүртээх маягаар зарцууллаа гэхэд бодит байдал дээр додомдоод л өнгөрсөн байдалтай байдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү тайлбарлаж байсан.

Жишээ татъя. 10 тонны даацтай ачааны машин нийслэлийн замаар зорчсоныхоо төлбөрт 80 мянган төгрөг жилд төлж байгаа. Гэтэл тухайн тээврийн хэрэгслээс болж замд үүсэж байгаа ачаалал, эргээд арчилгаа засварт шаардагдаж байгаа зардал хамаагүй давна. Тэгэхээр олон тонны даац бүхий тээврийн хэрэгсэл жилдээ 400 мянган төгрөгийн төлбөр төлөөд хөдөлгөөнд оролцох нь үүргээ биелүүлж буй л хэрэг юм.

Ер нь зам засварын арчлалтын мөнгө жилээс жилд буурсаар өнөөдрийг хүрснийг мэргэжилтнүүд хэлдэг. 55-60 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан үе бий ч сүүлдээ 20 тэрбум төгрөгөөс давахаа байж.

Замаа тордох мөнгө нь хумигдаад байхад сайхан зам нэхэх иргэдийн нэхэл харин тасраагүй. Цөөн хэдэн төгрөгөөр  чадлаараа додомдсон нийслэлийн замууд нэг л ширүүн борооноор хэцүүдчихдэг. Зам ингэчихлээ гээд л иргэд сошиалаар зураг постлоод байдаг. Гэсэн мөртлөө зам арчлах төлбөр төлөх болохоороо гэдийгээд байдаг. Манайхны хандлага нэг иймэрхүү л байна. Та сана даа, Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв гээд хаа сайгүй л зам нь арчилгаа нэхсэн дүр зурагтай. Арчилгаа гэдэг чинь санхүүжилттэй байж л хийх эд шүү дээ.

Тиймээс нийслэлээс уг асуудлыг дорвитой шийдэхийн тулд Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаад байна.

Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлд:

 

  • Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг Засгийн газар,
  • Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах замын чиглэл, замын урт, төлбөрийн хэмжээг тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тус тус тогтооно.
  • Нийслэл, орон нутгийн чанартай болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг аймаг, нийслэлийн Засаг дарга баталж, мөрдүүлнэ гэж хуульчилсан байдаг.

Тэгэхээр нийслэлийн удирдлагууд хуульд заасан эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргаж, төлбөрийг нэмэгдүүлээд байна. Энэ шийдвэр нь нийслэлийн замын нөхцлийг эрс сайжруулна гэсэн хүлээлтийг дагуулж байна.  

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
H(202.21.109.120) 2019 оны 12 сарын 03

Odort 270 tog gel neeh hudalaa baga mongo avah gej baigaa ym shig baga toogoor haruulj ntr yvaaguj odoroo ogohguil baiylda tegvel

0  |  0
mongol er hun(182.160.38.193) 2019 оны 12 сарын 03

HUDALDAGDSAN SETGUULCH MIN UMHII AMAA HAMHI, SONGUULIIN MONGOO BOSGOJ BGAAG ZAHIIN TENEG MEDEJ BNA, ODOO TULUHGUI SHUU BUGDEEREE, 20- OND SETGELTEI , EH ORONCH HUMUUSEE OORSDOO DEVSHUULJ, OORSDOO SONGOOD, BUH BURUU SHIIDVER, HUULIIG TSUTSALJ, NEMSEN TATVARUUDIIG BUURUULJ, 30 JIL IDSEN ULS TURCHIDIIG HURUNGIIG N HURAAJ, YALIIG N EDLUULTSGEEEY, TEDNII IDEJ UUSAN MONGOOR AHIAD 100 JIL MONGOL TATVARGUI AMIADRAH BAIH SHUU

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2019 оны 12 сарын 03

ЗАЙЛ ДАХИН СОНГОХГҮЙ

0  |  0
Zochin(106.130.208.161) 2019 оны 12 сарын 02

tatvariin zartsuuliig ni il tod bolgoj niited medeeldeg boloh yostoi .... Tegj baij jinhene shudargaar tatvaraa teldeg bolno

0  |  0
МАН(59.153.112.161) 2019 оны 12 сарын 02

Ингэж хошгоруулаад

0  |  0
Dondog(66.181.161.52) 2019 оны 12 сарын 02

Yhtel tatwar tulj bna shd chi tiim ih tatwar tuluh durtai yum bol karmanasa gargad ugchuch neg ih eh oronch tsarailj gene..

0  |  0
Иргэн(202.9.46.40) 2019 оны 12 сарын 02

Ээлжит цэцэг ургуулалт аль нэг эрхтэний карманд орноо дараа нь амаа барина

2  |  0
zochin(103.229.123.194) 2019 оны 12 сарын 02

naad khardaj serddegee bolioch , ekhleed tulchikhuud khar ,

0  |  1
Монголчуудаа(66.181.180.121) 2019 оны 12 сарын 03

1000 мотортой 4000 мотортой ч бүгдэнгээс нь адилхан зам ашигласны татвар гэж жилд 5-н сая төг авьяаа. Эвийлж юмуу илүү харж болохгүй. Орлогоор нь нийтийн тээврээ огцом сайжруулж шинэчлэл хийе. Чадах нь машинаа уна. Амьдрал хэцүү байгаа бол автобусаар яв. Хэмнэсэн мөнгөөөө үр хүүхдээ цадтал нь хооллож дулаан хувцасла. Нэг л их машин унасан нөхөд. Хүүхдээ өлөн зэлмэн, нимгэн нүцгэн явуулчхаад машин унаж яадаг байнаа. Амьдрал хэцүү гэчхээд л машин унасан нөхөд. Зүгээр л больж үз. Автобус унаагаар яваад ажил төрөл хийж 10 хүртэлх хүүхэд өсгөөд л болоод л байсан. Болж ч таараа. Битгий ингэж боло

1  |  1
zochin(202.179.26.246) 2019 оны 12 сарын 02

тэр мөнгөөр сайн наргиж тоглох биз яамар энэ жил хурааж байгаа мөнгө биш

0  |  0
zochin(103.229.123.194) 2019 оны 12 сарын 02

ZA KHARDAKH SERDEKHEE BOLI. EKHLEED TULCHIKHUUD DARAA NI KHAR , AWGAYDAA ARAARAA TAWIULAAD KHASHIRCHIKHSAN ER SHIG BAYKH YUM \n

0  |  2
Зочин(192.82.72.59) 2019 оны 12 сарын 02

Тэр мөнгөөр яг зам засах болов уу айн

0  |  0
Top