Саудын Арабын төрийн өмчит газрын тосны “Сауди Арамко” компанийн IPO захиалга 44.3 тэрбум ам.долларт хүрээд байна. Нийт захиалгын 10.5 хувь нь гаднын хөрөнгө оруулагчдаас иржээ.
Өнгөрсөн сарын 17-ны өдөр хувьцааны захиалга эхлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын эрэлт тааруу байгаа тул Америк, Канад, Японд хувьцаагаа арилжаалах төлөвлөгөө нь цуцлагдсан тухай мэдээллийг хүргэж байсан.Тэгвэл сүүлийн өдрүүдэд захиалга эрчимжиж, Саудын Арабын Засгийн газрын төлөвлөсөн хэмжээнээс 1.7 дахин нэмэгджээ. Тус улсын Засгийн газар 25 тэрбум ам.доллараас багагүй мөнгө босгох зорилготой байсан.
Сануулахад, “Сауди Арамко” компанийн IPO арванхоёрдугаар сарын 4-нийг хүртэлх хугацаанд мэргэжлийн хөрөнгө оруулагчид, хувь хөрөнгө оруулагчид гэсэн ангилалтайгаар захиалга авах юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байцгаана уу ноёнтоон\nБольшей хородногородного новости на получение\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хуганаж.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37