“Саарал жагсаалт”-аас 2020 онд гарч магадгүй

2019 оны 12 сарын 04

ФАТФ-ын “Саарал жагсаалт” эхнээсээ эрсдэл дагуулж байна. Ирэх жилүүдэд өрийг өрөөр дарах л боломжтой  манай улсын хувьд дахин санхүүжилтийн хүү өсөх эрсдэлийг бий болгож байна гэж Төв банкны ерөнхийлөгч мэдэгдлээ. Тэгэхээр 2021 оноос хугацаа нь дуусаж эхлэх Засгийн газрын бондуудыг дахин санхүүжүүлэхдээ хэт өндөр хүүнд дарамтлуулахгүй байхын тулд 2020 ондоо багтан “Саарал жагсаалт”-аас гарах шаардлагатай.

Гэхдээ 2020 онд багтаж “Саарал жагсаалт”-аас гарахын тулд манай улсад хийх ажил цөөнгүй аж. ФАТФ-тай тохирсон зургаан ажлаа процессын хувьд жилд гурван удаа тайлагнах боломжтой. Улмаар тайлангаа баталгаажуулан “Саарал жагсаалт”-аас гарах хамгийн эхний боломж 2020 оны аравдугаар сард болох ФАТФ-ын хурал байх юм байна. 

Сануулахад, ФАТФ-ын 40 зөвлөмжийн дийлэнхийг Монгол Улс  биелүүлсэн. Хууль эрхзүйн зохицуулалт хэрхэн ажиллаж байгааг шалгасан 11 үзүүлэлтийн хувьд 2017 онд ес нь огт хангалтгүй, хоёр  нь бага зэргийн хангалттай гэсэн үнэлгээ авч байсан бол 2019 онд долоон үзүүлэлт нь хангалттай, дөрвөн үзүүлэлтийн хувьд сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээ авсан юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.193.185) 2019 оны 12 сарын 04

Саарал жагсаалт хэргээ бүрээсээн.монгол банк,схзх-ы 2 даргыг хусчихсан ,200 ард.солонгосоо хөөчихсөн одоо маргаашнаас сааралаасаа гараа.

0  |  0
Зочин(66.181.187.155) 2019 оны 12 сарын 04

Ч. Хүрэлбаатар мэт нь төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зараад ширэн нүүрлэж байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.

0  |  0
Зочин(66.181.187.155) 2019 оны 12 сарын 04

Ч. Хүрэлбаатар мэт нь төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн Хотгор шанагын уурхайг солонгосуудад олон арван сая доллараар зараад ширэн нүүрлэж байхад саарал жагсаалтаас яаж гарах вэ дээ.

0  |  0
Top