СУДАЛГАА: Монгол Улсад авлига хэвийн үзэгдэл болжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 12 сарын 06

"Сант Марал сан"-аас яг одоо хэвлэлийн хурал хийж байна. Тус сан болон Азийн сангаас 14 жилийн хугацаанд явуулсан 19 дэх судалгаагаа олон нийтэд танилцуулж байна. Энэ жилийн судалгаа нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан Оролцоотойгоор төрийн албөн сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь” (STEPS) төслийн хүрээнд явуулсан дөрөв дэх удаагийн судалгаа аж.

"Канад улсын Гадаад хэргийн яамны дэмжлэг энэхүү урт хугацааны судалгааг тасралтгүй явуулах, мэдээллийг хуримтлуулахад чухал үүрэгтэй байсан. Энэхүү судалгааг авлигын цар хүрээ, олон нийтийн ойлголтыг илүү сайн тодорхойлох зорилгоор явуулж ирсэн. Олон жилийн туршид судалгаа нь авлигын чиг хандлагын талаар олон янзын ойлголтыг өгсөн. Мөн түүнчлэн Монгол улсын хөгжилд тулгарч буй энэхүү чухал сорилтын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх мөн жил бүрийн авлигын талаарх мэдээлэлд суурилсан яриа хэлэлцээр өрнүүлэх чухал арга хэрэгсэл болсон.

Энэ жилийн тайлангийн хувьд бид олон жилийн мэдээллээс ажиглагдаж буй чиг хандлагууд дээр тулгуурлан тайланд нэмэлт дүн шинжилгээ хийж, өөрсдийн санал дүгнэлтээ өгсөн бөгөөд санаа зовоож буй чиг хандлагыг өөрчлөхөд шаардлагатай зүйлүүдийн талаарх өөрсдийн саналыг санал болгож байна. Монголчууд авлигад илүү их бухимдаж, эдгээр хор хөнөөлтэй үйлдлийн талаар улам мэддэг болсон нь эерэг зүйл юм. Гэсэн хэдий ч энэ жилийн судалгаанд авлигатай тэмцэх тогтолцооны байгууллагуудад итгэх итгэл, улс төрчдөөс хүлээх хүлээлт түүхэн доод хэмжээнд хүрч авлигын түвшин дахин шинэ дээд түвшинд хүрсэн байна. Судалгаа болон энэхүү тайлан нь Монгол улсад тулгарч буй сорилтыг даван туулахад туслах, мэдээллээр хангах зорилготой бөгөөд ирэх жилүүдэд эдгээр чиг хандлагыг өөрчлөхөд Монголчуудыг татан оролцуулах үр дүнтэй арга хэмжээнүүд авна гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна" хэмээн хэвлэлийн хурал зохион байгуулагчдын зүгээс онцоллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(43.242.243.195) 2019 оны 12 сарын 06

Hyatdad neg heseg avilgaliig gemt hereg bish gej huulindaa tusgasan chin erdemtediin buteel bodit bolj turgen hogjloo hogjiliin nuuts n uundee

0  |  0
Top