Улс төрд нөлөө бүхий этгээдийн гүйлгээг МЭДЭЭЛНЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Санхүүгийн зохицуулах хорооноос Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай болон Үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх мэдэгдлийг өөрийн зохицуулалтын салбарын нийт мэдээлэх үүрэгтэй этгээдүүдэд хүргүүлжээ.

Мэдэгдэлд “Мэдээлэх үүрэгтэй” этгээд дээрх хуульд заасан үүргээ хэрэгжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой сэжигтэй гүйлгээ, улс төрд нөлөө бүхий этгээдийн гүйлгээ, 20 сая төгрөгөөс дээш мөнгөн дүн бүхий гүйлгээ зэргийг цаг хугацаанд нь мэдээлэх, дотоод хяналтын хөтөлбөр, холбогдох журмуудыг боловсруулан ажиллахыг сануулсан байна.

Мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөл, мөн төрийн холбогдох байгууллагаас гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгожээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.218) 2019 оны 12 сарын 10

Сайн байцгаана уу ноёнтоон\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 89 40 37

0  |  0
bb(192.82.75.225) 2019 оны 12 сарын 09

medeelne gd tagl boldog bizdee

0  |  0
Ард(39.154.0.243) 2019 оны 12 сарын 09

Үхсэн ацны үй олноор хөнөөх зэвсэг мэвсэг вэ ..?! \nНаад 76 хулгайчдаа онцгой хяналтаа тавь

0  |  0
Top