ИНФОГРАФИК: Боловсролын салбарын сүүлийн 20 жилийн төсөвтэй ТАНИЛЦ!

2019 оны 12 сарын 09

2020 оны Улсын төсөвт  БСШУС-ын сайдын багцад  2,173,161.9 сая төгрөг төсөвлөгдсөн. Тэгвэл 2000 оноос хойш сүүлийн 19 жилд боловсролын салбарт хэчнээн төгрөг хуваарилагдаж байсныг тухайлан харъя.

2000 онд боловсролын салбарын нийт зардалд 91.5 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол 10 жилийн дараа буюу 2010 онд 522 тэрбум төгрөг зарцуулж байсан байна. Тэгэхээр 10 жилийн дотор санхүүжилт  5.7 дахин өссөн гэсэн үг.

Боловсролын салбарт зарцуулж буй зардлын хэмжээ 2014 оноос хойш 1 их наяд төгрөгөөс давсаар 2018-2019 оны хичээлийн жилд 1.4 их наяд төгрөгт хүрсэн байгаа юм.

Гэхдээ төсвийн зарлагын дүнд боловсролын салбарын зардлын эзлэх хувийг авч үзвэл анхаарал татсан хувь хэмжээ байна.

2001-2002 оны хичээлийн жилд 20.2% байсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 15% болж, 5.2 пунктээр буурчээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх боловсролын салбарын зардлын хэмжээ 2001-2002 оны хичээлийн жилд 2% байсан бол 2018-2019 оны хичээлийн жилд 7.7% болж, 5.7 пунктээр өссөн байна.


Улсын нэгдсэн төсвийн зарлага болон ДНБ-нд боловсролын салбарын зардлын эзлэх хувь, 2001-2018 он

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top