Үйлийн үрийг үхэж биш эдэлж бардаг

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Залуу найруулагч Ченийн бие даасан, анхны бүтээл болох “Үр” МУСК энэ сарын 12-ноос үзэгчдийн хүртээл болно.

Тус киног  “Dream” энтертайнмент бүтээсэн бөгөөд Ерөнхий продюсероор Б.Ууганбаатар, зураачаар М.Баяржаргал, зураглаачаар Ц.Цэрэндорж, нүүр хувиргагчаар Г.Хос-Эрдэнэ, тулааны найруулагчаар М.Наранбаатар нар ажиллажээ. Гол дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэчимэг, Т.Билэгжаргал, Д.Хосбаяр, Г.Билгүүн нар тоглосон бол туслах дүрүүдэд Б.Дэлгэрмөрөн, Я.Билгүүнсар, Д.Төмөрбаатар, реппер Roockie буюу У.Мөнхбагана нар тоглосон байна.

Сонирхуулахад, “Үр” киног 2008 онд нэгэн бүлд тохиолдсон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top