А.Тихонов: 20 олимпын аварга депутаттай улс хохь нь

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 09

Олимпын дөрвөн удаагийн аварга, биатлонч Александр Тихонов Олон улсын сэргээшийн эсрэг агентлагийн ОХУ-ыг олон улсын тэмцээнээс дөрвөн жил хассан шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.



А.Тихонов “Манай Төрийн Думд хорь гаруй олимпын аварга депутат сууж байгаа. Тэд сэргээшийн эсрэг хуулийг олигтой боловсруулаад баталж болох л байсан шүү дээ. Олимпын аварга, алдарт тамирчид яах гэж депутат болдог юм бэ? Ийм асуудал үүсгэхгүй байхад л тустай байх ёстой биш үү? Бид хүртэх ёстой байсан шийтгэлээ л хүртлээ. Хохь нь. Би WADA-гийн талд байгаагаа аль эрт хэлж байсан” гэж хэлжээ.

ОХУ-ын Төрийн Думд Олимпын 3 удаагийн аварга Владислав Третьяк, олимпын 3 удаагийн аварга  Ирина Роднина, олимпын 3 удаагийн аварга Александр Карелин, Олимпийн хошой аварга Вячеслав Фетисов, олимпын 3 удаагийн аварга Артур Таймазов зэрэг олон алдартай тамирчид ажиллаж байгаа билээ.

Төрийн Дум дахь тамирчдыг ЭНД-ээс үзнэ үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Допинг Хэнтий (103.57.92.90)  2025 оны 03 сарын 13

Манай наадмын аврага тарган нөхөр , бүр хамгийн их хүч оруулдаг допингийг хамт бэлтгэл хийсэн оросуудаас аьч хэрэглэсэн гэж анх мэдүүлэг өгсөн байгаа юм. Одоо өолохоор эмч нар намайг хоролсон гэуэн хуцаад яьж байгаа даа

1  |  0
Top